Тотийн зөвлөгөө

Нэгэн хааны гүнжид “Хатагтай тоть” гэдэг ер бусын онцгой тоть байжээ. Тоть очир алмааз, сувд, шүрээр чимэглэгдсэн алтан торонд амьдарна. Гүнж өдөр бүр бараа бологчоо дуудаж тоть руу үйлчлүүлэхээр явуулдаг байв. Дутагдаж гачигдах юу ч үгүй. Тэр толгойдоо янз янзын малгай өмсч, сүүлэндээ янз бүрийн сувд зүүж, жигүүрэндээ төрөл бүрийн бадмаарагтай. Нэг өдөр гүнж нэлээд хол газар орших нэгэн улсад их ховор төрлийн сүрчиг байдгийг сонсоод тогтож суухаа болив. Ингээд тэр сүрчигийг өөрт нь авчирч өгөхийг Тайганаас гуйв.Хэдийгээр энэ томилолт нууц байсан ч Тайган өөрийн сайн найз тотьдоо “баяртай" гэж хэлхийг хүсжээ . Тайганыг тийм урт аялалаар явахыг сонссон тотинд салах ёс гүйцэтгэхэд маш хэцүү байлаа.Тоть тайгантай нөхөрлөсөн нөхөрлөлөө маш их хайрладаг бөгөөд юу тэднийг илүү дотно болгосон бэ? Гүнж үү? Үгүй ээ, гүнж бол зөвхөн түүнийг доош хүлж байгаа л нэгэн. Яагаад тоть гүнжийн үнэт зүйл байх ёстой юм бэ. (Бидний бие яагаад бидний үнэт зүйл байх ёстой гэж. Энэ ертөнц та нарыг доош хүлж байна. Энэ бие бол бидний сүнсийг энд хүлж байдаг. Бид энэ биеийг анхаарч өглөөнөөс орой хүртэл улаан ногоон өнгөөр будаж, түүнийг сайхан болгодог. Тэгээд бид жинхэнэ өөрийгөө энэ бие биш гэдгээ мартдаг. Одоо би өөрийн сүнсээ мартжээ. Яагаад гэвэл тэр миний биеийг орхиод явчихсан).Иймээс тотьны үнэт эрдэнэ бол хамгаас чухал эрх чөлөө учраас өдөржин шөнөжин холдон нисэхийг л боддог байна. Хэдийгээр түүнд улаан ногоон энгэсэг нялж, уруулын будаг г.м янз бүрийн зүйлээр будаж гоёж байвч сэтгэл зүрх нь зөвхөн эндээс холдон нисэхийг л бодож байсан, өөр юу ч хэрэггүй. Мэдээж тэр юм идэх хэрэгтэй, мөн тэдгээр сайхан хувцаснуудыг өмсөх ёстой яагаад гэвэл ордонд эелдэг боловсон, дэгтэй байх хэрэгтэй. Харин оюун санаа нь бүх л өдрийн турш билэгийн нүдэндээ төвлөрч зөвхөн зугтаахаа л боддог байсан. Тиймээс тайганд “Бид чинь сайн найзууд билээ. Би чамаас ач ивээл гуйж байна. Марталгүй гүйцэтгэж өгнө үү!” гэжээ.Тайган “Тэгэлгүй яахав. Би чиний төлөө бүхнийг хийнэ” Тоть “Чамайг аялалаар явж байхад зам зуурт чинь надтай адилхан тотьнууд тохиолдож магадгүй, тэд бол миний найзууд, төрөл төрөгсөд минь юм. Чи тэдэнд намайг энд занганд орсон байна, гэж хэлэх хэрэгтэй. Би асар их шаналж, үнэнхүү эрх чөлөөгүй байна. Энд байгаа бүх юм, сайн хоол унд бол миний хувьд юу ч биш. Эдгээр сувд, үнэт чулуунууд миний хувьд ямар ч үнэ цэнэгүй эд. Чи тэднээс намайг аврах ямар нэгэн аргыг асууж ирж чадах уу?”.Тайган “Тэгье. Би байдгаараа хичээх болно. Би заавал тэдгээр тотийг олж энэ мэдээг дамжуулах болно” гээд замдаа гарчээ.Тэр сүрчгийг хайж явтал ордон дахь тотьтой маш адилхан тотьны их сүрэгтэй тааралдав. Тэдгээр тотьнуудтай мэндлээд ордонд байгаа тотьныхоо өрөвдөм байдлыг ярив. Тотьны сүрэг дунд тотьнуудын их багш байв. Ордон дахь өрөвдмөөр байдлын тухай сонсоод тэр багш тэр дороо шууд унаад үхчихэв. Түүний гарын сарвууг дээш болгоход тэр дороо доош уначихав, тэр үхсэн байв. Амьдын ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй гарцаагүй үхжээ. Тайган ямар ч зөвлөгөө авч чадаагүйдээ урам нь их хугарчээ. Тотийг үхэхээс өмнө түүнтэй ярилцах завшаан олдсонгүй. Ингээд түүнийг замын хажуу руу шидтэл тоть тэрхэн зуур нисээд явчихав. Тайган бүүр гайхширалд орж юу ч ойлгосонгүй. Яаж ингэж болох вэ? Болсон явдалд толгой нь эргэсэн тэр цочиролд орон удаан гэгч нь зогсчээ. Эцэст нь тэр ордон руугаа буцлаа. Ордоны тоть тайганыг хараад маш их баяртай байв. Тэд хоёулаа гар, хөлөө барилцан тэврэлдэж үнсэлцэж, хангалттай билэгтэй үгс хэлэлцэв. “Чи жин хассан байна” гэж нэг нь хэлэхэд нөгөөх нь “Чи жин нэмсэн байна” гэв. (Эдгээр нь энэ материаллаг ертөнцийн учир утгагүй заншил юм). Тайган түүнд аялалынхаа тухай олон сонирхолтой зүйлс болон зарим ер бусын ховор тохиолдлуудын тухай ярихыг хүссэн боловч тоть сонсохыг хүссэнгүй. “Чи юу идсэн? Чи юу тоглосон? Чи аль караоке руу явсан? Ямар бүжиг хийсэн? Чи ямар сайхан охин харсан? ийм ашиггүй зүйлүүдийн тухай юу ч битгий яриач. Миний төрөл төрөгсөд, миний нөхдийн хэн нэгэнтэй уулзсан уу?” Тайган: “Тэгсэн тэгсэн. Би том сүрэгтэй уулзсан. Тэд үг ярьж чаддаггүй юм шиг санагдсан. Тэд надад юу ч хэлээгүй. Чиний түүхийг тэдэнд ярьж өгтөл тэдний нэг нь миний гар дээр унаад өгсөн. Тэндээ ямар ч хөдөлгөөнгүй яг л үхсэн харагдсан. Би түүнийг үхчихлээ гэж бодоод замын хажууруу хаяхаар шидтэл тэр шууд л нисчихсэн, эрх чөлөөтэйгээр тайван амгалангаар цааш нисэн одсон. Тэр бас надад баяртай гэж хэлсэн. Чухамдаа бол би түүнийг ярьж чаддаггүй гэж, мөн үхчихлээ л гэж бодож байлаа. Гэвч тэр дүр үзүүлсэн байж. Одоо хүртэл энэ дүр зураг ямар учир утгатай байсныг төсөөлдөггүй ээ?”. Тоть үүнийг сонсоод “За, чамд маш их баярлалаа. Надад ч бас сонин санагдаж байна. Энэ түүх үнэндээ хачин юм” гээд явжээ.Гүнж өглөө бүр тотио харах гэж ирдэг байж. Дараагийн өглөө тотио үзэхээр ирэхэд нь тоть торондоо үхчихсэн хэвтэж байв. Гүнж зарцдаа их уурлаж түүнийг загнан, “Чи түүнийг алчихлаа, чи л түүнийг алчихлаа” гэлээ. Эцэст нь үхсэн тотийг гадагш хаяхыг зөвшөөрлөө. Зарц тотийг гадагш хаях үед л түүнтэй учирсан нөгөө тотьны санааг тайган ойлгожээ…

5 сэтгэгдэл:

null
saruuul (зочин)

zarmiig ni oilgosongui gehdee taalagdav

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

уртын байна,
дараа нь л уншихаас.

suugii (зочин)

овоомуу тоть вэ

Elkhan

Тотийг гаргаж хаяхад Тоть....
.....FREEDOM.... гэж хашгарчээ...

elbune (зочин)

tsaad utga sanaa ni yu ym?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)