Чөлөөтэй, чөлөөгүй илэрхийлэл...

Хоүмтаун глори :P

2015 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Нэг_хүү
Гуравдугаар курсын амралтаараа Өмнөговийн Цогтцэцийд ажилд гарч билээ. Хориодхон насны унжсан харвингүй шагай шиг бие, бавайсан сахалгүй цэвэрхэн царайтай байсан үе юмсанж. Би бээр талбайгаас 30 км-ийн зайд жолоочтойгоо 2лахнаа хяналтын хэмжилт хийдэг байсан юм. Голионы дуу, зэрэглээ хоёроос өөр зүйлгүй говьд халуун нартайд машааны кабинд нөүт тэвэрч хэвтэхэд шарах шүүгээнд байгаамшиг л байдаг байж билээ. Нөүт дээр аделын 19 цомог, батсүхийн залуу нас гэдэг дуу, бас снайл майл тоглоомноос өөр юм байхгүй нүл уйтгар. Ашгүй сарын дараа талбайгаа өөрчилөхөд аз таарч нэг их олон тэмээтэй айлын ойролцоо хяналтын хэмжилт хийж байхаар болсон юм. Хүний мөр киноны өгөр толгой Гүрсэдийг санагдуулаад байдаг нэг ахынх байсын, тэхдээ их гоя ааштай айл. Гүрсэд ахынх (нэрийн мартчиж :P) хүү, охин хоёртой. Охин нь аруунестэй, наймдугаар ангиасаа сургуулиасаа гарцан, чанга бор арьстай, жинкэн яралзсан цагаан шүдтэй, зан нь ерөөсөө эвдрээгүй, байгаль дээр байгалаараа байгаа байгалийн охин байсан юмдаг smile emoticon. Хүү нь эгчээсээ 4 дүү. Жолооч ах бид хоёр өдөрт тэднийд л өнждөг, би охинд нь хотын тухай, оюутны амьдралын тухай, интернэтийн тухай ярьж ямаа саалцаж, ботго хураалцдаг, миний яриаг үлгэр сонсож байгаа юм шиг л сонсдог байж билээ. Аделийн chasing pavements, hometown glory хоёрт их дуртай үгийнэ надаас асууж тарган булцгар царайтай аделыг харж инээмсэглэдэгсэн. Нэг өдөр камп луугаа буцах гэтэл фургон эвдэрч, жолооч Гүрсэд ах хояр хороопны диск эвдэрсэн гэдэг онош тавиад Гүрсэд ахын мотоциклоор камп орж жолооч ахыг хүргээд цаашаа сум орхоор болж би охинтой нь ханьтай үлдхээр болсон юм Хичээл эхлэх дөхцөн өмнөх өдөр нь ээж дүү хоярыг нь сум хүргэж өгсөн байсын... Бид хоярыг цэлийсэн урт шөнө хүлээж бсым гэдээг tongue emoticon... Одоо заримдаа adele-ийн 19 цомгийг сонсхоор говийн зэрэглээ, говийн охин хоёр санаанд ордог юм.

Жингүйдэлт :P

2015 оны 09-р сарын 29 Нийтэлсэн Нэг_хүү
...Тэр бор үстэй, шаргал царайтай, үүрийн цолмон шиг жижигхэн мэнгэтэй. Яг шувуудтай, хэсэгхэн үүлтэй ,жаргаж буй нартай намрийн тэнгэр шиг...
Хэсэгхэн хугацааны өмнө ногоон байснаа одоо шаралж гандаад газарт хөглөрч, салхины аясаар хийсэх улиасны том шаргал навч шиг намар, тэр бүсгүй хоёр миний сэтгэлийг гунигтай болгочихдог юм. Жүржийн амттай чийглэг уруул, жижигхэн мэнгэнүүдтэй өхөөрдөм хүзүү, чигчий хурууны өндөг шиг хүйстэй нарийхан бэлхүүс гээд бүх дур булаам хэсэг одоо бүгд өөр залуугийнх. Хэрвээ би гитар тоглож чаддаг байсан бол a-sound-ын шар үстэй царайлаг охины тухай дууны хоёр гуравдугаар бадгийнэ өөрчлөөд дуулах байсан байх. Түүнийг намайг орхиод явсаны дараа би дурлал эмэгтэй хүн хоёроос бага зэрэг жийрхдэг болчихсон. ‪#‎намар‬, ‪#‎жингүйдэл‬,‪#‎хаягдсанТоогдоогүйДурсамж‬ :)),

Аруун жилийн дурсамж

2015 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Нэг_хүү
Надад нэг малгайтай цамц байсан юм. Цэнхэр өнгөтэй зөөлхөн хамбан материалтай, бас хөөрхөн загварлаг, биед гоя эвтэйхэн, надад ч зохино гэдэг ванлий... Наймд ордог намар манай ангид англи хэлний дадалгын багш ирсэн юм. Намхавтар нуруутай, өндөр өсгийт дээр лааг гоя намбалаг алхадаг, нэг тийм аягүй нялуун зөөлхөн хоолоотой, дандаа бариу өмд өмсдөг, самбарийн тэнд бхад нь энгэсэгнийх нь үнэр хоёрдугаар эгнээний гуравт суудаг надад үнэртдэг, манай ангийн хамгийн хөөрхөн охин хүртэл хажууд нь жул, жирийн охин шиг санагдаг тийм л багш бсан юмдаг. Самбар дээр хичээл зааж бхад нь өгзөгийнэ ширтэж ямар хэлбэртэй дотоож өмссөнийг нь таах гэж хичээж, хамгийн урд суудаггүйдээ харамсдаг бж билээ. Дадалга нь дуусхынхаа өмнө манай ангийхантай нэг зугаалсан юм. Тэр өдөр эхлээд гоя цэлмэг нартай бснаа орой нь ганц нэг бороо дуслаад сэрүүсээд ирлээ, тэгээд ч намрийн орой угаасаа хүйтэвтэр байдгийг хэлэхүү, миний илүү авчирсан малгайтай цамцыг охидууд булаацалдцан зогсжийсэнчэн багш ирснээ надлуу яаг заримдаа манай сургуулийн ганц жентелмээн гэгддэг физикийн багшруу хардаг харц шигээ харсанаа миний малгайтай цамцыг гуйдгиймдаа. Эсүүл багшийн тэр харц миний төсөөлөл ч бсан бж магадгүй tongue emoticon. Гэхдээл би малгайтай цэнхэр цамцаа багшид өмсүүлж, миний цамцны цаанаас багшийн хөх товойж, миний цамцанд багшийн үнэр шингэж, миний цамцны ханцуй багшын гарыг дулаацуулж, тэр үед 15тай намайг эр хүн гэхгүйч яджил эр хүний "үнэр" орцон бсан болхоор надад ихэл сайхан санагдаж билээ. Эмэгтэй хүний үнэр иймэл байдаг байхдаа гэж цэнхэр цамцан дахь үнэрээрээ төсөөлдөг бжуулээ. Хэд хоногийн дараа нүдний шилтэй хуучин багш маань англи хэлээ зааж, нууцан бсан цамцыг минь ээж олж угаахад поокны үнэр л үлдсэн бсымдаа tongue emoticon.

7.15

2015 оны 07-р сарын 16 Нийтэлсэн Нэг_хүү
Хэдэн өдөр айраг хуушуур хөөж ядраад, өнөөдөр нэг гэртээ өнжих шив. Эртээр номын үзэсгэлэнгээс авчаад уншиж амжаагүй байсан Б.Баясгалан гэдэг орчуулагчын орчуулсан өрнө дорнын өгүүллэгийн түүврийг уншиж хавь салхи оруулаагүй тархи, сэтгэлгээндээ жоохон массаж хийвшдээ. Канадын эмэгтэй нобельтон хатагтай Элис Мүнро, японы сод зохиолч Ясунари Кавабата, бас нэгэн еврэй сэтгэгч И.Зингер, залуучуудыг байлдан дагуулагч өнөө цагийн моод Х.Мураками, арабын ертөнцын сор Нагиб Махфуз, 20-р зууны агуу сод Г.Маркезаас авхуулаад миний мидкү хятад европ зохиолчдын өгүүллэгийг багтаасан үнэхээр сайхан түүвэр болжээ. Аюурзанын сонгомол өгүүллэгүүдээс хойш хүний сэтгэлийг хөдөлгөдөг, хөнгөн гуниг төрүүлдэг, эргэцүүлэхэд хүргэдэг гайхалтай өгүүллэгүүдийг энэ түүврээс уншиж хальт жоохон жингүйдэхшив. Орчуулага нь ч гэсэн үнэхээр сайхан болжээ :))).

Саруул тэнгэрийн үүл бүрхэхэд

2012 оны 07-р сарын 17 Нийтэлсэн Нэг_хүү

Саруул тэнгэрийг үүл бүрхэхэд

Салхийг би гуниг гэж боддог

Уйтгар гунигаар сэтгэлийг минь дүүргэж

Бүүдгэр тэнгэрээс бороо ордог

 

Саарал тэнгэрээс үүл нүүхэд

Салхийг би баясал гэж боддог

Сэтгэлийн гунигийг баяраар сольж

Тэнгэрийн мандалд солонго татдаг

өдөр хоногууд

2012 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Нэг_хүү
   Хоёр 70ын хооронд өдөр хоногууд ээлжлэн, ихэнх оюутны адил хэвийн байдаг л нэг бүүдийж барайсан тод өнгөгүй амьдарлаар урссаар.  Маас хүнүүсийн боддогчлон наанаа баргар, сонирхолгүй харагддаг ч жинхэнэ indie амьдарлыг би хүсээд байгаа юм шиг. Тэхдээ хэвийн байдаг л саарал өнгөтэй өдрүүд дунд тод гялалзсан биш ч өөрийн гэсэн өвөрмөц өнгөтэй өдрүүд байдаг нь гояымда. Тийм өвөрмөц өнгөтэй өдрүүд бидний тархинд дурсамж болон үлдэж, бусад саарал нэг өнгөт өдрүүд урсан алга болдог байх. Ингээд бодхоор амьдрал гэдэг дурсамж ч юм шиг. Заза инкээл жингүйдэл рүү халтирчих гээд байдаг болчиж хавар болснийх л юмдагуудаа эдр. Төгсөх курсад орохоор бөөн ажилтай судалж мудлаал аймаар busy байдаг гэж боджийсон чмн гүээ бас гайгүүм байна.  Харин одооноос дифлом, хонхны баяр, хаврын синдром гээд жинкэн завгүй өдрүүд эхэлж байгаа юмдагуудаа. Дээрээс нь 70 бууцан гэжаагаа.                    

Аруун хоёр сарын нэгний бичлэг

2011 оны 12-р сарын 01 Нийтэлсэн Нэг_хүү
"Юманд" бэлгэвч Суманд зэв Дэлгэрэнгүй»

Энэ бүсгүй хорвоо дээр байхгүй гэж бодхоор л

2011 оны 09-р сарын 29 Нийтэлсэн Нэг_хүү


Оюутнуудаа хайрла

2011 оны 09-р сарын 05 Нийтэлсэн Нэг_хүү
Нийт оюутан, сурагч болон шинээр оюутан болж байгаа шинээр сурагч болж бaйгаа залуус дүү нартаа, мөн анд найзууддаa хичээлийн шинэ жилийн мэнд хүргье. Бүгд эх орондоо хэрэгтэй хүн болоорой.. Дэлгэрэнгүй»

Сэтгэл хөдлөлийн талаар дөнгөж сая...

2011 оны 08-р сарын 25 Нийтэлсэн Нэг_хүү
 ...Сэтгэл хөдлөл гээч энэ зүйл үнэхээр барьцгүй аж. Ялангуяа над мэтийн тогтворгүй хүнд орооцолдоод байх зүйл огт биш шинжтэй.  Дэлгэрэнгүй»

Гоё охин...

2011 оны 08-р сарын 17 Нийтэлсэн Нэг_хүү
   ...Уруулын будагны үл ялиг оруулгатай гааны амт. Энгэсэгний үнэртэй сүлэлдэх  Ghost Cherish-ийн аятайхан үнэр. Зузаан биш ч зөөлхөн уруул. Нимгэхэн давхраатай хөөрхөн нүд. Инээмсэглэх нь яг "Pride and Prejudice"-ийн мисс Беннет... Тэр ухаалаг биш ч хөгжилтэй, тэр эрхэмсэг биш ч бардам, тэр өхөөрдөм биш ч танхи. Түүнтэй байхад сэтгэл догдлом биш ч сонирхолтой, түүнтэй байхад сэтгэл татам биш ч зугаатай, түүнтэй байхад сэтгэл уярам биш ч хөгжилтэй...  Бид хайранд цаламдуулсан дурлалт хосууд биш, харин хорвоогийн түмэн үйлд заримдаа тохиох бурмын амттай учрал. Яг л гоё амттай чихэр хэсэг амтагдаад уусан алга болдог шиг... Тэхдээ энэ жаргал биш цэнгэл... Тэр, тэр, тэр.... зү зү зүгээр л гоё охин.

Говиос гөү гөү рүү

2011 оны 06-р сарын 16 Нийтэлсэн Нэг_хүү

. Би гэдэг хүмүн нэг мэдхэд л өмнөговьд ирцэн гүрвэл, голиотонгуудтай холилдоод, говь газрын наранд шарагдаад сууж бхын. Ойролцоо насны эм хүмүн үгүй, хийж буй ажил хайгуулын шинэ арга болхоор хүний оролцоог аййрр хасаад хөнгөвчилцөн тул майрр уйтгартай. Ийн хийх ажил бага болхоор сайн дураарааа жингүйдэлд автаж түмэн бодлын хөврөлд автаж суухуй. Урьд хожид болсон элдэв явдлын тухай бодож суутал анхны дурлал сэтгэлд буув.... Анх би Сорхугтани бэхи хатанд дурлаж байсан боловч хатан миний цаг үед биш тэртээ найман зууны өмнө, түүгээр ч үл барам их эзэн хааны бага хүү Тулуйн хатан тул надад дурлах ч эрх байсангүй. Дараа нь Мерседесийг бодож явдаг боллоо. Даанч тийм хүн миний цаг үе битгий хэл энэ ертөнцөд ч байсангүй. Гагцхүү А.Дюма өвөөгийн бодлоос ургаж гарсан бүсгүй. Тэгээд ч тэр бүсгүйд надаас дутахгүй эр хүн Эдмон Дантес байсан шүү дээ.....  Гэсээр цаашаа миний дурлалт хүүхнүүд үргэлжилсээр, цаашаа ч зөндөө дурлаж залуу хүний бунданг шархлуулах буйза гэжж.

Нэгхүү-с Бяцхаааааааан сургааааал......

2011 оны 06-р сарын 14 Нийтэлсэн Нэг_хүү

Өөрийн доторхыг харах гэж

Өрөөл бусдаас бүү хай

Үнэмлэхүй үнэнийг олох гэж

Үүлнээс чанад бүү төөр

          Зүүдлээд хүрэмгүй алсад мэт боловч

          Зүрхэн тушаа минь  байдаг юм шүү 

          Сэтгээд барамгүй тэртээд мэт боловч

          Сэтгэл дотор минь байдаг юм шүү


Толинд би

2011 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Нэг_хүү
    Өглөө босоод толинд харлаа. Тэгсэн өмнөөс үс ургаад сэгссийсэн, сахал нь сарвайсан, залуу насны цог золбоогүй, нэг тийм сармагчин төрөлдөө ойртсон гар харжийдын. Үүнээс өмнө нь хамгийн сүүлд хэзээ толинд харснаа ч санахгүй байна.  Ер нь би ертөнцөөс тасраад лав 6, 7 хонолоо. Хичээлдээ ч яваагүй. Залхууралтайгаа анд бололцоод гавшгай занг жийсэн гжаага. Үд хүртэл унтаал, утасны дуугаар сэрээл, уул болтол хүндрээл, нуур болтол хөнгөрөөл гояийз..... Зурагт асаасан япоонд бөөн юм блжааган байна шү дэ. Блогоор эргэлээ бас л бөөн япооны тухай. Геофизикч болох гжаагаагынхаа хувьд болбол миний тоолгүй өнгөркү сэдэв бол газар хөдлөлт. Мундаг физик ч болоод газар хөдлөтийн учрыг олно гэсэн лаг төлөвлгөөтэй хүн шүдэ би чинь. За энэ ч яахуу цаг хугацаа харуулна биз..... Толинд дуссан дүрсээ хараад сэтгэл гутралд бага зэрэг автсан ч төдөлгүй хоолны тухай бодол гадаад төрхын тухай бодлоос шууд хагацуулжагаан юм чин. хХоол идлээл пс тоглоол хоол идээл, хөлбөмбөг үзээл, унтаал. Араатанлаг амьтанлаг лааг гоя амьдрал.  Хоногийн 24 цагийн 12ын унтаал 10 тоглоол (давхар иджагаа) үлдсэн 2 цаг нь завсрийн хийсэн зүйлгүй өнгрөөсөн. Хүн оронцогийн тод жишээ... Утасны хонх нойрноос сэрээлээ. Толинд өөрийгөө харлаа  АаААаШгүЙйЙ зЗзЗүүүДд байж Эээ
ЭЭ.

Жаахан улс төржихөд

2011 оны 02-р сарын 21 Нийтэлсэн Нэг_хүү
Сүүлийн хэдэн сар улс төр намууд халуухан хөдөлгөөн ихтэй л өрнөлөө. Би бол жирийн л иргэн, жирийн л оюутан. Надаа л лав улс төрийн үйл явдалууд товчхондоо ийм л харагджийн. Эцэсийн эцэст Монгол орны ирээдүйд л сайн нөлөөтэй байгаасайдаааа.  Дэлгэрэнгүй»